
Олон түмний хүсэлтийн дагуу энэ сургуулийг мянга орчим сурагчийн багтаамжтай хичээлийн шинэ байртай болгохоо өнгөрсөн жил Засгийн газрын тэргүүн тус аймагт ирж Наурыз баярт оролцох үеэр амласан байна. Байр 2012-2013 оны хичээлийн жилд ашиглалтанд орно. Байрыг өндөр мэргэшсэн шилдэг аж ахуйн нэгжээр бариулж уг ажилд орон нутгаас 60 ажилчин оролцох, тус аймгийн Улаанхус, Толбо, Дэлүүн зэрэг хэд хэдэн суманд энэ жил сургууль цэцэрлэгийн томоохон байр баригдах болсонд талархаж байгаагаа шав тавих цуглаанд оролцсон аймгийн Засаг даргын орлогч Ш.Сериктес, Боловсрол соёлын газрын дарга Т.Тогтархан, нэгдүгээр сургуулийн захираөл Х.Ерхуат, "Тулга" компанийн менежер Б.Бадрах, инженер С.Ханаат нар илэрхийллээ.