Гишүүдийн суудал ганхах уу?

Хуучирсан мэдээ: 2011.06.29-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Д.Дондогийг залилангийн хэрэгт холбогдуулан байцаах тул гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж өгөхийг хүссэн бичиг Улсын ерөнхий прокурорын газраас УИХ-ын даргад ирсэн талаар Төрийн ордонд дуулдаж байна. Түүний УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргын суудлаас сайн дураараа татгалзсаныг үүнтэй холбон тайлбарлаж буй. Мөн Сангийн сайд С.Баярцогтыг албан тушаалаа урвуулан ашигласан, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг шатахуун импортлогч компаниудын  аманд багтаж зохиомол хомсдол үүсгэн иргэдийг хохироосон хэмээн хариуцлага тооцох асуудлыг гишүүдийн зүгээс сөхөж магадгүй дуулдана. Эрхэм гишүүн Батж.Батбаяраар ахлуулсан шатахууны хангамжийн асуудлыг судлах ажлын хэсгийнхэн Д.Зоригт сайдын асуудлыг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурал дээр сөхнө гэдгээ мэдэгдэж байсан юм.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж