Шилдэг 1000 сурагч чууллаа

Хуучирсан мэдээ: 2011.06.29-нд нийтлэгдсэн

Шилдэг 1000 сурагч чууллаа

Ерөнхий боловсролын 544 сургуулиас шалгарсан 1000 хүүхдийн амжилтын талаар өгүүлсэн “Монгол Улсын шилдэг 1000 сурагч-2010” гэсэн ном гарчээ. Хөдөө, орон нутгийн хүүхдүүд номоо гардахаар Улаанбаатар хотноо ирээд байгаа юм байна. Энэ хүүхдүүдтэй Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өчигдөр уулзаж, Чингис хааны цогцолборын өмнө зургаа татууллаа. Монгол улс үсрэнгүй хөгжлийн гараан дээр ирээд байгаа. Энэ түүхэн цаг хугацааг үргэлжлүүлэн авч явах хүмүүс нь улс орны ирээдүй болсон хүүхдүүд та нар шүү гэдгийг Ерөнхий сайд хэлээд ажил үйлс, сурлага, урлаг спортын амжилтаар үе тэнгийнхнээ манлайлсан эдгээр хүүхдүүдэд баяр хүргэж, ололт амжилтаа улам бататгаж илүү өндөр амжилтад хүрэхийг хүсэн ерөөлөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж