Ховдчууд спортоор өрсөлдлөө

Хуучирсан мэдээ: 2011.06.29-нд нийтлэгдсэн

Ховдчууд спортоор өрсөлдлөө

Нийслэл хотноо ажиллаж амьдарч буй Ховд аймгийн иргэд хоёр өдрийн турш спортоор өрсөлдлөө. Ховд аймгийн нутгийн зөвлөлөөс 35-аас дээш болон доош гэсэн хоёр насны ангилалд дөрвөн төрөлд тэмцээнийг зохион байгуулж шилдгүүдийг тодруулсан юм. Урьд өмнө нь насны ангилалгүйгээр зохиож байсан уг спортын наадмыг энэ жилээс хоёр насны ангилалтай болгосон нь нутгийн иргэдийн оролцоо, хамрах хүрээг эрс нэмэгдүүлсэн хэмээн зохион байгуулагчид нь онцолж байна. Тэмцээнд нийтдээ 300 гаруй тамирчид, сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, теннис гэсэн дөрвөн төрөлд хүч үзсэн. Дөрвөн төрлийн нийлбэр дүнгээр Жаргалант-2 баг тэргүүлж, шилжин явах цом нэг сая төгрөг Мөст, Булган сумдын баг удаалж 500, 800 мянган төгрөгийн шагнал хүртсэн бол зохион байгуулалт сайтай сумаар Чандмань, Мянгад сумдын баг шалгарлаа. Мөн өнгөрсөн тавдугаар сард болсон залуучуудын спортын наадам болон энэ удаагийн наадмын нийлбэр амжилтаар спортын шилдэг сумын Нутгийн зөвлөлийг шалгаруулахад Жаргалант сум тэргүүлж, Булган, Манхан сумдын Нутгийн зөвлөл удаалж 500 мянгаас нэг сая төгрөгийн эзэд боллоо. Энэ удаагийн тэмцээн олон жил уулзалдаагүй найз нөхөд, нутгийн ахан дүүстэйгээ уулзах боломж олгосон, ач холбогдолтой арга хэмжээ боллоо гэдгийг тэмцээн дээр цугласан нутгийн иргэд хэлж байсан юм.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж