“Долоон бурхан харвадаггүй” дэлгэцнээ амилна

Хуучирсан мэдээ: 2011.06.29-нд нийтлэгдсэн

“Долоон бурхан харвадаггүй” дэлгэцнээ амилна

Ардын хувьсгалын анхны долоо буюу Д.Бодоо, С.Данзан, Д.Сүхбаатар, Д.Чагдаржав, Д.Догсом, Х.Чойбалсан, Д.Лосол нарын амьдралыг харуулсан уран сайхны киног “Хүмүүн фильм”-ийн уран бүтээлчид хийж  гэж байна. “Хүмүүн фильм” уран бүтээлийн нэгдлийн уран бүтээлчдийн санаачлагаар Монголын түүхийн ээдрээт он жилүүдэд эх орныхоо төлөө зүтгэсэн тэдний алдар гавьяа, эмгэнэлтэй хэрнээ бахархам хувь тавилангийн үнэн баримтыг өгүүлэх “Долоон бурхан харвадаггүй” киноны зохиолыг Ч.Мөнхбаяр, Л.Таванбаяр нар бичиж, найруулагчаар нь А.Мөнхсүх ажиллаж байгаа юм. Тус киноны дүр сонголтын ажил орон даяар эхлэж байгаа бөгөөд эдгээр хүмүүстэй төстэй хүмүүсийг сонгон шалгаруулалтанд орохыг урьж байгаа ажээ. Мөн кинонд эдгээр долоон дүрээс гадна тэдний эхнэр болон туслах дүрд хэд хэдэн хүн сонгох юм байна. Сонгон шалгаруулалтанд орон нутгийн театр, чуулга, клуб болон урлагийн байгууллагын мэргэжлийн жүжигчид болон чөлөөт уран бүтээлчид болон тухайн дүрүүдэд тохирно гэж төсөөлсөн хувь хүмүүс ч оролцох боломж нээлттэй бөгөөд шалгаруулалт ирэх сарын 5 хүртэл doloon.burkhan.com цахим хаягаар болон Сүхбаатар дүүрэг VII хороо 11 хороолол Сэлбэ плаза төвийн гурван давхар 307 тоот өрөөнд хүлээн танилцуулгыг хүлээж авах ажээ. Харин киноны зураг авалтын ажил ирэх наймдугаар сарын 1-нд эхэлж, 2012 оны гуравдугаар сарын 1-нд  буюу “Эх орончдын өдөр” үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөжээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж