“Евро-2012”-ын хагас шигшээд учраа таарсан Португаль болон Испанийн шигшээ багийн тоглолт Украйны Донецк хотноо болж, испаничуудын ялалтаар өндөрлөлөө. Торгуулийн цохилтоор ялагчийг тодруулсан тус тоглолтод “Ялагдашгүй Армада” 4:2 харьцаатай хожсоноор гурван том тэмцээнд дараалан финалд шалгарсан түүхэн дэх ердөө хоёр дахь баг болов.