Фүкүшимагийн осол нутгийн хүмүүсийг хордуулав

Хуучирсан мэдээ: 2011.06.29-нд нийтлэгдсэн

Фүкүшимагийн осол нутгийн хүмүүсийг хордуулав

“Фүкүшима-1” АЦС-аас 30 ба 40 км-ийн зайд хоёр суурингийн оршин суугчдаас цацраг идэвхт бодисын ул мөр илэрчээ. “Киодо” агентлаг  мэдээлснээр цезийн цацраг идэвхт изотоп 4-77 насны 15 хүний шээснээс илэрсэн байна.

Тавдугаар сарын эхэн ба сүүлчээр явуулсан хоёр шинжилгээр цезий бүх шинжилгээнээс илэрсэн бөгөөд зөвхөн эхний шалгалтын зургаан хүнээс йод илэрсэн байна.

Хоёр шинжилгээнд дүгнэлт хийсэн мэргэжилтнүүд  илэрсэн цацрагийн төвшин амь насанд аюулгүй гээд харин хүмүүсийг аюултай нутгаас гаргах болон АЦС-уудын дэргэд ургуулсан ногоог хүнсэндээ хэрэглэж болохгүйг анхааруулж байна.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж