Неаполийнхон хогоо гудамжинд шатааж байна

Хуучирсан мэдээ: 2011.06.29-нд нийтлэгдсэн

Неаполийнхон хогоо гудамжинд шатааж байна

Халуун наранд илжирч байгаа хогонд Неаполийн гудамж дарагджээ. Хэдэн зуун тонн хог. Гучин градусын халуунд олон хоног байсан хог  өмхийрч эрүүл мэндэд хор учруулахаар байна. Өвчин гарах магадлал маш өндөр бөгөөд үнэр танар нь тэвчих аргагүй болжээ.

Клаудио Лаванга, сурвалжлагч: Асуудлыг шийдэх эрмэлзлэл харагдах­гүй байгаагаас  уурлаж бухимдсэн хотынхон өөрсдөө асуудлаа шийдэхийг эрмэлзэж эхэллээ. Тэд долоо хоногийн турш шөнө бүр хог шатааж байна. Галын утаа нь маш хортойд асуудал оршиж байна. Хотынхон хамар амаа таглаж явахаас залхжээ.

Гудамжинд байгаа эрэгтэй:
Энэ нь бидний эрүүл мэндэд маш хортой. Энэ хог бидний эрүүл мэндийг сүйтгэж байна.

Гудамжинд яваа эмэгтэй:
Ийм зүйл Неаполиос өөр хаана ч байхгүй. Жилээс жилд цэвэрлээгүй, зай­луу­лаа­гүй хог овоорсон. Энэ бүгд нь зарим хүмүүст жуулч­дыг татах үзмэр болж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг мэт.

Жуулчин: Би асуудал шийдэгдсэн гэж бодож байсан юм. Гэтэл тийм биш байгааг харахад тааламжгүйгээр гайхсан. Өмнө нь ямар харагдаж байсныг би мэдэхгүй. Харин өнөөдөр энэ маш аймшигтай байна.

Орон нутгийн сэтгүүлч Леандро дел Гаудио ярихдаа асуудлыг бараг шийдэж чадахгүйд хүрлээ гэв.

Леандро дел Гаудио, Неаполитаны Il Mattino сонины сэтгүүлч: Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Орон нутгийн улстөрчид чадвар муутайгаа харуулж байна. Үүний зэрэгцээ хог боловсруулахад орон нутгийн мафийн оролцоо байгаа юм. Онцгой байдал зарлаад улсаас мөнгө гаргалаа гэхэд тэр нь зохион байгуулалттай гэмт хэрэгтнүүдийн халаасанд ордог.

Засгийн газар ч, орон нутгийн захиргаа ч энэ хогийг зайлуулна гэж амласан. Хотын бүхэл бүтэн хогийн овоолог жуулчдад үзүүлэх  үзвэр болон хувирна биз хэмээн ярьцгааж байна.

Эх сурвалж: Naples residents set fire to rubbish

 Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж