Урлагт элэгтэй хатагтай

Хуучирсан мэдээ: 2011.06.29-нд нийтлэгдсэн

Урлагт элэгтэй хатагтай

Урлагт хайртай, тэр дундаа сонгодог урлагт элэгтэй үзэгчид Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын гэргий Х.Отгонтуяаг “сахиусан тэнгэр” гэж нэрлэх болжээ. Учир нь түүний байгуулсан урлагийг дэмжигч “Төгөлдөр сан”-гийн буянаар санхүүгийн улмаас сэргээн тавьж чадахгүй олон сайхан бүтээл тайзнаа амилж, үзэгчдийг баясгасан. Өнгөрсөн онд гэхэд П.И.Чайковскийн “Нойрссон гүнж” балетыг сэргээн тавьж, энэ онд “Щелкунчик” балетын хувцсыг шинэчилж, Д.Намдагийн “Оролмаа эх” жүжгийг 30 жилийн дараа тайзнаа амилуулж, дэлхийн шилдэг балетчин Д.Алтанхуягийн анх удаа Монголд зохион байгуулсан олон улсын балетын фестивалийг дэмжиж ажилласан гээд энэ байгууллагад талархах олон үзэгчид бий. Тиймээс ч Х.Отгонтуяа урлагт элэгтэй энэ хатагтайг “сахиусан тэнгэр” хэмээн нэрлэж байгаа биз. Х.Отгонтуяа хатагтай ирэх онд УДБЭТ-тай хамтран А.Хачатуряны “Спартак” балетыг тавихаар ярилцаж, гэрээгээ хийсэн гэнэ лээ. Мөн УДЭТ-тай хамтран шинэ бүтээл хийхээр төлөвлөөд байгаа гэсэн шүү.

М.Анир
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж