“Цагаан шонхор” утга зохиолын наадам болно

Хуучирсан мэдээ: 2011.06.29-нд нийтлэгдсэн

“Цагаан шонхор” утга зохиолын наадам болно

Улсын мөрдөн байцаах газраас “Цагаан шонхор” Утга зохиолын их наадмыг зургадугаар сарын 29-нд буюу өнөөдөр 15.00 цагаас Соёлын төв өргөөнд зохион байгуулах гэж байна. Цагдаагийн алба үүссэний түүхт 90 жилийн ойг тохиолдуулан Улсын мөрдөн байцаах газраас зохион байгуулж байгаа “Цагаан шонхор” утга зохиолын их наадам яруу найраг, дууны шүлэг, дууны ая, богино өгүүллэг гэсэн төрлөөр явагдах ажээ. Наадамд Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Лхагвасүрэн, Д.Цоодол, Ардын уран зохиолч, Төрийн шагналт Ш.Сүрэнжав, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт яруу найраг Ц.Чимэддорж нар болон Монголын утга зохиолын залуу яруу найрагчид оролцох ажээ. “Цагаан шонхор” наадмын шүүгчээр  Монгол Улсын ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Галсан, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Ж.Шараа, Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал, МЗЭ-ийн шагналт Г.Мөнхцэцэг, Д.Нацагдоржийн шагналт А.Эрдэнэ-Очир, Яруу найрагч, цагдаагийн хурандаа Л.Гаваасүрэн, Хөгжим судлаач, МҮОНР-гийн редактор Р.Ганбаатар нар ажиллах юм байна.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж