“Чингис хааны шастир” худалдаанд гарлаа

Хуучирсан мэдээ: 2011.06.29-нд нийтлэгдсэн

“Чингис хааны шастир” худалдаанд гарлаа

“Чингис Хаан” түүхийн шастирыг академич, доктор, профессор Н.Ишжамц, доктор, профессор Ж.Болдбаатар, профессор И.Цоодол нарын Монголын тэргүүлэгч эрдэмтэд туурвисан “Чингис хааны шастир” ном худалдаанд гарлаа. Тус бүтээл нь дотроо “Тэмүжин”, “Чингис хаан-1”, “Чингис хаан-2” гэсэн гурван бүлэгтэй ажээ.  Эзэн Богд Чингис хааны маань намтар цадигийг оршоож, бодит түүхээс заншлан сурвалжилж бичсэн энэ ном нь тухайн төрлийн анхны томоохон баримтат бүтээл юм. “Монголын Нууц Товчоо”-ноос эхлээд “Эрдэнийн Эрхи”, “Лу. Алтан Товч” зэрэг түүхэн бүтээлүүдийг ашигласнаас гадна Д.Ж.Вернадский, С.С.Уолкер, В.Я.Владимирцов, У.Саундерс, Л.Гарт нарын дэлхийн томоохон эрдэмтдийн бүтээлийг ашигласан тул ойлгомжтой, дэлгэрэнгүй болж чадсан хэмээн урлаг судлаачид дүгнэжээ.

Тэмүүжинийн язгуур гарал үүсэл, бага, өсвөр нас, Тэмүжин хамаг Монголын хаан болсон нь, Чингис хаан Монголын үндэсний тулгар төр, эзэнт гүрнийг үндэслэн байгуулсан нь, Алтан Улстай байлдсан нь, Дундад Азид долоон жил байлдсан нь, бага Ази, Орост монголчуудын хийсэн аян дайн, Чингис хаан Тангудыг эзэлж, хан хорвоогоос хальсан нь, Чингис хааны түүхэнд эзлэх байр суурь зэрэг олон сэдэв агуулгаар бичигдсэн энэ номыг “Хаадын Сан”-гаас олгосон онцгой зөвшөөрлийн дагуу Монголын Утга Зохиол Судлалын Төвөөс эрхлэн хэвлүүлжээ. Тус ном нь “Интер” номын их дэлгүүрийн бүх салбараар худалдаалагдаж байгаа юм.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж