Түймэр Лос-Аламосын цөмийн лаборатори рүү ойртож байна

Хуучирсан мэдээ: 2011.06.29-нд нийтлэгдсэн

Түймэр Лос-Аламосын цөмийн лаборатори рүү ойртож байна

Америкийн Нью-Мексико мужид эрчимтэй тархаж байгаа ой хээрийн түймрээс болж Дэлхийн II дайны үеэр цөмийн зэвсэг бүтээх гол төв байсан Лос-Аламосын Үндэсний лабораторийг энэ даваа гаригт түр хугацаагаар хаахад хүргэлээ.

Цацраг идэвхт бодис, аюултай материалууд найдвартай хамгаалагдсан, гал одоогоор байгууламжид  ойртоогүй гэж эрх баригчид мэдээлж байна. Ням гаригт эхэлсэн түймэр 1,4 мянган га талбайд тархаад байгаа гэнэ.

Лос-Аламос  тойргийн эрх баригчид Лос-Аламос ба Уайт-Рок  суурингуудаас сайн дураар нүүхийг иргэдэд санал болгожээ. Нийт 50 орчим байр байшингийнхан болон лабораторийн ажилтнууд нүүхэд бэлэн байх тушаал авсан байна.

Тус лаборатори нь АНУ-ын шинжлэх ухаан, технологийн томоохон төвийн нэг бөгөөд сэргээгдэх эрчим хүч, сансар, анагаах болон супер цахим төхөөрөмжийн чиглэээр судалгаа хийдэг.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж