
Цацраг идэвхт бодис, аюултай материалууд найдвартай хамгаалагдсан, гал одоогоор байгууламжид ойртоогүй гэж эрх баригчид мэдээлж байна. Ням гаригт эхэлсэн түймэр 1,4 мянган га талбайд тархаад байгаа гэнэ.
Лос-Аламос тойргийн эрх баригчид Лос-Аламос ба Уайт-Рок суурингуудаас сайн дураар нүүхийг иргэдэд санал болгожээ. Нийт 50 орчим байр байшингийнхан болон лабораторийн ажилтнууд нүүхэд бэлэн байх тушаал авсан байна.
Тус лаборатори нь АНУ-ын шинжлэх ухаан, технологийн томоохон төвийн нэг бөгөөд сэргээгдэх эрчим хүч, сансар, анагаах болон супер цахим төхөөрөмжийн чиглэээр судалгаа хийдэг.
Ш.МЯГМАР