Лалын 200 дайчныг устгажээ

Хуучирсан мэдээ: 2011.06.29-нд нийтлэгдсэн

Лалын 200 дайчныг устгажээ

Оросын хүчнийхэн жил гарснаас хойш Хойд-Кавказын холбооны тойрогт (ХКХТ-“СКФО”) 200 гаруй исламын дайчдыг устгаснаас бараг 100 гаруй нь Дагестанд жагсаалаас гарсан гэж энэ даваа гаригт ОХУ-ын Дотоод хэргийн сайд Рашид Нургалиев мэдэгдэв.

“957 тусгай ажиллагаа, арга хэмжээний явцад 206 дайчин, дээрэмчдийн 24 лидерийг  устган 225 дайчин болон тэдний хамсаатныг барьсан” гэж тэрээр ХКХТ ба Дагестаны ДХЯ-ны командлалын хийсэн шуурхай зөвлөгөөн дээр хэлжээ.

Нургалиев зургадугаар сарын 11-нд ХКХТ ба Кабардино-Балкарийн Дотоод хэргийн яамны гол албадын дарга нартай шуурхай зөвөлгөөн хийхдээ 193 дайчин, тэдний дотор 19 лидерийг нь устгаад байна гэж хэлсэн билээ.

Энэ даваа гаригт сайд ярихдаа “Хамтын хүчин чармайлтаар террорист чиглэлийн 29 гэмт хэргийг таслан зог­соож, хэт даврагчдын 78 бааз, террорын хэрэгсэлтэй 176 нууц газрыг устгасан” гэв. Яамны тэргүүний  мэдэгд­лээр Холбооны аюулгүй байдлын алба бусад хүчний байгууллагынхантай хамтран ХКХТ-т террорын эсрэг 53  ажиллагаа явуулсан байна. Түүнээс 36-г Дагестанд, долоог Чеченьд, зургааг Кабардино-Балкарид, дөрвийг Ингушетид хийжээ.

Хууль бус зэвсэгт бүлэглэлийн 22 хүн гэм буруугаа хүлээн бууж өгсний хоёр нь Дагестаных гэнэ. “Дагестан улсад явуулсан террорын эсрэг ажиллагааны үер хууль бус зэвсэгт бүлэглэлийн 99 дайчинг устган 61-ийг нь барьсан  бөгөөд нийт 17 бааз, 40 нууц газрыг илрүүллээ” гэсэн тоо баримтыг сайд дэлгэсэн байна. Мөн террорист хандлагатай 13 гэмт хэргийг таслан зогсоосон аж. Сайд энэ даваа гаригаас өмнө Дагестанд террорын гэмт хэргийн тоо 20 хувиар нэмэгдэн 119 боллоо хэмээн ярьж байсан билээ.

Сайдын хэлснээр гэмт хэргийн илрүүлэлт 79 хувьд хүрэн өссөн байна. Шуурхай мэдээллийн дагуу илрүүлсэн хэргийн тоо 83,2 хувь болсон нь том амжилт гэжээ. “Хүмүүс ДХЯ-нд, хүн амтай ажилладаг офицерүүдэд итгэх нь ихсэж байна… Хүн ам бидний хамт ойд нуугдан, энгийн хүмүүсийн эсрэг террор ба хорлон сүйтгэх ажиллагаа явуулдаг хүний  нүүргүй амьтдаас салахыг хүсч байна” хэмээн сайд тэмдэглэв. Оны эхнээс Дагестанд хууль хяналтын байгууллагын ажилтнуудын амь насанд халдсан 50 гаруй гэмт хэргийг илрүүлсэн гэж сайд мэдэгдлээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж