Явган зорчигчийн эрхийг мартжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.29-нд нийтлэгдсэн

Явган зорчигчийн эрхийг мартжээ

Баянгол дүүргийн тавдугаар хороо буюу 10-р хорооллын уулзвараас Саппорогийн тойрог хүртэлх эсрэг урсгалтай замын хучилтын ажил хугацаанаасаа өмнө дууссан. Зам засварын гүйцэтгэл дууссан ч зам дээрх гарцыг өөрчилснөөр явган хүний гарцаар гарахад бэрх болжээ. Энэ хэсгийн явган хүний гарцан дээр хурд сааруулагч эсвэл гэрлэн дохиог хийгээгүйгээс машинууд хар хурдаараа давхиж байна. Зам засварын ажлыг гүйцэтгэж буй Нийслэлийн Авто замын газар,Замын Цагдаагийн газар,зам засварын ажил гүйцэтгэгч компаниуд энэ тал дээр анхаарч, ажлаа гүйцэд хийхгүй бол явган зорчигчийн эрх зөрчигдсөөр байгаа юм.

Энэ жилийн хувьд 73 км зам шинээр баригдах төлөвлөгөөтэй юм байна.Одоогийн байдлаар зам засварын ажил 40-50 хувьтай явагдаж байна. Нийт 67 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 27 томоохон төсөл хэрэгжихийн 50 орчим тэрбум төгрөг нь эргэн төлөгдөх нөхцөлтэй аж. Эхнээсээ ашиглалтанд орсон замын  нэлээдгүй  нь энэ мэт хурд сааруулагчгүй, гэрлэн дохиогүй байна.

Б.Сайн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж