Дорнод Монголын тал нутгаар 24-29 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2011.06.29-нд нийтлэгдсэн

Дорнод Монголын тал нутгаар 24-29 хэм дулаан байна

2011 оны 06 дугаар сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх
нутгаар солигдмол үүлтэй. Зарим газраар түр зуурын бороо орно. Дуу
цахилгаантай. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Алтай,  Хангай,
Хөвсгөлийн уулархаг нутгаар 13-18 градус, Алтайн өвөр говь, говийн
нутгийн өмнөд хэсэг,  Дорнод Монголын тал нутгаар  24-29 градус, бусад
нутгаар 19-24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Түр зуурын бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 20-22 градус дулаан байна.

2011 оны 06-р сарын 30-наас 07-р сарын 04-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

30-нд
нутгийн зүүн хэсгээр, 1-нд зарим газраар, 2,3-нд баруун болон төвийн
нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Хангай, Хөвсгөлийн уулархаг
нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус, говь талын нутгаар
шөнөдөө 14-19 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14
градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

www.tsag-agaar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж