Энн Хэтуэй шинэ найз залуутай болжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.28-нд нийтлэгдсэн

Энн Хэтуэй шинэ найз залуутай болжээ

Холливуудын жүжигчин Энн Хэтуэй  “Harpers Bazaar” сэтгүүлд зургаа авахуулж, шинэ даруухан найз залуугынхаа талаар илэн далангуй ярилцлага өгчээ. Жүжигчин бүсгүйн дөрвөн жил үерхсэн найз залуу нь луйврын хэргээр шоронд орсноос хойш тэрбээр хэл аманд өртөхгүйг хичээх болсон билээ. Тэрбээр шинэ найз залуугаа жинхэнэ эр хүн гэж магтсан гэнэ. Холливуудын үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэг Энн Хэтуэйг жинхэнэ хайраа олсонд найз нөхөд нь ихэд олзуурхаж байгаа ажээ.

Кино академийн “Оскар”-ын наадмын ёслолын ажиллагааг хамтран хөтөлсөн жүжигчин Жеймс Франко “David Letterman”-ы шоунд оролцохдоо Энн Хэтуйэн тухай асуусан сэтгүүлчийн асуултад “Би түүнд хайртай, тэр бол маш эрч хүчтэй бүсгүй.  Түүний дэргэд байвал  Тасманийн чөтгөр ч чулуун хөшөө болж хөшиж орхих байх” гэж уулга алдсан гэнэ. 

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж