Хүйтний ноён оргилд Ховдын далбааг мандууллаа

Хуучирсан мэдээ: 2011.06.28-нд нийтлэгдсэн

Хүйтний ноён оргилд Ховдын далбааг мандууллаа

Ховд аймгийн Алтай соёоны төслийнхөн энэ оны удирдах зөвлөлийн  есдүгээр хуралдаанаа өнгөрсөн долоо хоногт хийлээ. Уг хуралдаанаар төслийн эхний хагас жилд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүн мэдээг танилцуулж, сүүлийн хагас жилд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг баталж төслийн цаашдын тогтвортой байдлын талаар мэдээлэл сонсож, санал бодлоо солилцов. Тус хурлын үеэр төслийн удирдах зөвлөл, холбогдох хүмүүс Алтай соёоны төслийн Баян-Өлгий аймаг дахь хэрэгжүүлэгч нэгжээс зохион байгуулсан байгалийн цогцолборт газруудад төсөл хэрхэн хэрэгжиж байгаа талаар танилцуулав. Уг арга хэмжээнд оролцсоны дараа  Алтай Таван Богдын ноён оргил болох  4374м өндөрт орших  Хүйтний  оргилд  МУ-ын гавьяат тамирчин  Т.Гүррагчаа, Баруун бүсийн зөвлөлийн дарга, Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдаваа, Ховд аймгийн цагдаагийн ажилтан Н. Машбат, Ховд аймгийн  орон нутгийг судлах музейн захирал Х.Бямбасүрэн нарын дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй  Ховд аймгийн нэгдүгээр  баг  амжилттай авирч Ховд аймгийн далбааг  мандуулав.

Г.Пүрэвганьд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж