Хэнтий аймаг татварын орлогоо давуулан биелүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.28-нд нийтлэгдсэн

Хэнтий аймаг татварын орлогоо давуулан биелүүлжээ

Хэнтий аймгийн Татварын хэлтэс “Нэг цэгийн үйлчилгээ танхим”-аа орчин үеийн чанар стандарт хангахуйц засварлан тохижуулж нээлтээ хийжээ. Ингэснээр нутгийн татвар төлөгчдөд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх орчин бүрдэж, соёлтой боллоо хэмээн нутгийнхан сайшааж байна.

Тус аймагт улсад бүртгэлтэй 800 гаруй татвар төлөгч, аж ахуйн нэгж, 25 мянган иргэн татвар төлдөг байна. Аймгийн татварын хэлтсийнхэн энэ оны эхний таван сарын байдлаар улсын төвлөрсөн төсвийн орлогын төлөвлөгөөг 170 орчим сая төгрөгөөр, орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөг 177 гаруй сая төгрөгөөр давуулан биелүүлжээ.

Б.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж