Кейт Моссын рок хурим

Хуучирсан мэдээ: 2011.06.28-нд нийтлэгдсэн

Шилдэг
загвар өмсөгч асан Кейт Моссын сүйт залуу “the Kills” рок хамтлагийн
гитарчин Жэми Хинс хамтлагийнхаа бүсгүйгээс хуримын гэрч болохыг хүссэн
гэнэ. Уг нь тэдний  нутгийн заншлаар бол сүйт залуугийн хажууд хамгийн
итгэлт анд нөхөр, эр хүн зогсох ёстой ажээ. Харин рок гитарчин, загвар
өмсөгч хоёр хуримын ёслолоо алтернатив рок маягаар төсөөлж байгаа
бололтой. Сүйт бүсгүй хуримын даашинз өмсөх эсэх нь ч эргэлзээтэй байгаа
гэнэ. Хуримын гэрч болох бүсгүй, Жэми Хинс нар уран бүтээлийн ах дүүс
бөгөөд нэг нэгнээ маш сайн мэддэг ажээ. Харин шилдэг загвар өмсөгч
байсан, гэрэл зурагт дүр нь хамгийн олон удаа гарсан Кейт Моссын гэрч
хэн болох нь тодорхойгүй байна. Хосууд хуримаа ирэх долдугаар сарын 1-д
нам Бурфордын ойролцоох нэгэн суурин дахь харшдаа хийхээр төлөвлөж, 300
гаруй зочдыг урьсан гэнэ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж