
Сүүлийн хэд хоногт орсон усархаг, ширүүн борооны улмаас аянга цахилгаан буун, олон арван айлууд усанд автаж, үерийн далан, гүүр сэтэрэн багагүй хохирол амссан билээ. Тэгвэл энэ зургадугаар сарын 25-нд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Баяндаваагийн ам гэдэг газарт голч нь 1.5 мм-ийн хэмжээтэй мөндөр бүхий дуу цахилгаантай бороо оржээ. Үүний улмаас тус бүс нутагт 11 айл өрхийн 53.6 га талбайн төмс, хүнсний ногоо мөндөрт цохиулан уулнаас буусан борооны усанд урсчээ.
А.Зул