Сэлэнгэ аймагт цалин хөлсний үзлэг хийжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.28-нд нийтлэгдсэн

Сэлэнгэ аймагт цалин хөлсний үзлэг хийжээ

Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам холбогдох байгууллагуудтай хамтран цалин хөлсний улсын үзлэгийг эхлүүлээд байгаа билээ. Энэ үзлэгийг Сэлэнгэ аймагт явуулж, ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 12, эрчим хүчний найман байгууллага болон зам тээврийн дөрөв, холбооны тав, худалдаа үйлчилгээний 267 аж ахуйн нэгжийг хамруулжээ. Үзлэгээр Улаанаатар хотод оффис нь байдаг уул уурхайн аж ахуйн нэгжүүдэд ажиллагсдын цалин хөлс, нийгмийн даатгалын төлөлт тодорхой бус, хүнсний дэлгүүрт ажиллагсдын хөдөлмөрийн гэрээ байгуулалгүй ажилладаг зөрчил илэрсэн байна. Мөн ажиллагсдын цалинг олгосон бүртэл байхгүй, нийгмийн даатгал төлдөггүй зэрэг дутагдлуудыг тогтоосон байна.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж