Хустайн халиун буга Алтан тэгшид нутагшина

Хуучирсан мэдээ: 2011.06.28-нд нийтлэгдсэн

Хустайн халиун буга Алтан тэгшид нутагшина

Монгол, Оросын хамтарсан уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн “Сэлэнгэ” амралтын бааз дахь Алтан тэгшийн аманд халиун буга дахин урамдах нь ээ. Хэдхэн хоногийн өмнө тус аманд 10 илий нутагшуулсанд Хангал, Хялганат сумын иргэд ам сайтай байгаа юм. Халиун буга, гөрөөс зэрэг амьтад сүрэглэн амьдардаг байсан энэ газарт арваад жилийн өмнөөс халиун буга харагдахаа больжээ. Тиймээс “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагаас БОАЖЯ-ны зөвшөөрлөөр “Амьтан асралт” компанитай гэрээ байгуулан Хустайн нурууны бугын 10 илий авчирч ийнхүү нутагшуулжээ.  10-15 хоногтой эдгээр илийд ГОК, Сэлэнгэ, Өсөхөө, Ховдог хэмээн тус бүрт нь нэр хайрласан гэнэ.


А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж