Хар тамхи зөөвөрлөсөн D J Өөжийгийн хэргийг прокурорт шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.28-нд нийтлэгдсэн

Хар тамхи зөөвөрлөсөн D J Өөжийгийн хэргийг прокурорт шилжүүлжээ

Хар тамхи хилээр хууль бусаар оруулж, наймаалсан хэргийн улмаас гурван жил ял эдлээд өнгөрсөн жил Өршөөлийн хуулиар суллагдсан DJ Өөжий буюу О.Ганболд өнгөрөгч тавдугаар сард хар тамхины хэрэгт холбогдсон талаар бид мэдээлж байсан. Түүнд холбогдох хэргийг УМБГ-ын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх хэлтэст шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр өчигдөр нийслэлийн Прокурорын газарт шилжүүлжээ. Тэрбээр н.Мөнхбаяр гэх залуутай хамт БНХАУ-ын Замын-Үүдийн гаалиар 0.6 грамм каннабисийн төрлийн мансууруулах бодис авч гарахыг завдан, үйлдэл дээрээ баригдсан юм.  Тэрбээр цагдан хорих  461 дүгээр хорих ангид  хоригдож байгаа бол түүнтэй хамт явсан Н.Мөнхбаяр батлан даалтад байгаа аж. Тэдэнд эрүүгийн хуулийн 188.3-т зааснаар Монгол Улсын хилээр хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодис нэвтрүүлэхийг завдсан, бүлэглэн үйлдсэн, давтан үйлдсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэжээ. Энэхүү заалт нь 10-20 жилийн хорих ялтай  юм байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж