“Гал үндэстэн холбоо”-ны хуулийн зөвлөх, өмгөөлөгч Г.Дашдэмбэрэлийг 30 хоногийн хугацаатай албадан саатуулсныг эсэргүүцэж өмгөөлөгчид гомдол гаргасан ч үндэслэлгүй гэж үзэн, үргэлжлүүлэн хорихоор болжээ. Шүүх хуралд өмгөөлөгчдийн холбооны арав гаруй өмгөөлөгч оролцож, албадан саатуулах үндэслэлгүй гэх тайлбар өгсөн ч албадан саатуулах шийтгэврийг хэвээр үлдээсэн байна. Түүнийг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 19, тавдугаар сарын 23-нд Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан зохион байгуулахдаа холбогдох байгууллагаас зөвшөөрөл аваагүй гэх үндэслэлээр буруутгасан байна. Мөн Г.Дашдэмбэрэлийг хөдөлгөөнийнхөнд хуулийн зөвлөгөө өгөх бус өөрөө дээл өмсөөд, жагсаалд оролцсон гэсэн байна.
С.Отгон