“Tepco”-гийн хувьцаа эзэмшигчид эсэргүүцлээ илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2011.06.28-нд нийтлэгдсэн

“Tepco”-гийн хувьцаа эзэмшигчид эсэргүүцлээ илэрхийлэв

Японы эрчим хүчний компани (Tepco)-ийн хувьцаа эзэмшигчид өнгөрсөн гуравдугаар сард болсон газар хөдлөлт, цунамийн  гамшгаас хойш  анх удаа зарласан хувьцаа эзэмшигчдийн хурлын дараа эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Фукушима Даичи АЦС-аас цөмийн  цацраг идэвхит бодис алдагдаж эхэлснээс хойш цөмийн эрчим хүчнээс татгалзахыг уриалсан компанит ажил өрнөсөн боловч дэмжлэг аваагүй билээ. Фукушима Даичи АЦС-аас алдагдаж буй цацраг идэвхит бодисын нөхөн олговор болгож тус бүсийн оршин суугчдад “Tepco” 100 тэрбум ам.доллар олгохоор болсон юм. Газар хөдлөлт, цунамийн дараа “Tepco”-гийн хувьцааны үнэ эрс унасан нь хувьцаа эзэмшигчдэд хүнд цохилт болсон байна. Тус компанийн хувьцаа эзэмшигчид компанийн удирдлагуудыг цөмийн хямралыг арилгахаар дорвитой арга хэмжээ авч чадаагүй гэж шүүмжилж байгаа юм. Гэсэн хэдий ч компани хөрөнгө оруулагчиддаа хямралыг удахгүй арилгана гэж амлаж байгаа ажээ. Компани нөхөн олговрыг дангаараа олгож хүчрэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрч, ерөнхийлөгч нь албан тушаалаасаа огцорсны дараа Засгийн газар нөхөн олговор олгоход дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн юм. Хэдийгээр цацраг идэвхит бодисын алдагдлыг зогсоохын тулд инженерүүд нойр хоолоо хасан ажиллаж байгаа ч тодорхой үр дүнд хүрэхгүй байгаа гэнэ. Цөмийн хямралыг бүрэн арилгахаас нааш цалин авахгүй гэж мэдэгдэж байсан Японы Ерөнхий сайд Наото Каны нэр хүнд ч ганхаж эхэлсэн бөгөөд засгийн газрын зарим гишүүд түүнийг огцрохыг шаардсан юм.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж