Сагсан бөмбөгийн ертөнцөд од болон гялалзаж буй Тайвань гаралтай Америк залуу Жереми Линь дахин гайхамшиг бүтээлээ. Одоо түүний ур чадварт хэн ч эргэлзэх шаардлагагүй гэж сагсан бөмбөгийн шинжээчид бичиж байна. “Нью-Йорк Никс”-чууд өчигдөр (02.14) Торонто Рапторс багийн талбайд зочлон тоглолоо. Тоглолтын үндсэн цаг дуусахаас 0,5 секундын өмнө Жереми Линь 3 онооны шидэлтийг амжилттай гүйцэтгэснээр Никс өрсөлдөгчөө 90:87 харьцаатай хожиж гайхамшигт ялалтын цувралаа үргэлжлүүлэх боломжтой боллоо. 27 оноо, 11 оновчтой дамжуулалт өгсөн Линь энэ тоглолтын шилдгээр шалгарлаа. 2012.02.14