“Нью-Йорк Никс” тав дараалан ялалт байгууллаа

Хуучирсан мэдээ: 2012.02.15-нд нийтлэгдсэн

“Нью-Йорк Никс” тав дараалан ялалт байгууллаа

Сагсан бөмбөгийн ертөнцөд од болон гялалзаж буй Тайвань гаралтай Америк залуу Жереми Линь дахин гайхамшиг бүтээлээ. Жереми Линий ачаар тав дараалан ялалт байгуулсан “Нью-Йорк Никс” өнөөдөр (02.15) Торонто Рапторс багийн талбайд зочлон тоглолоо. Гэвч тоглолт талбайн эздийн давамгайллаар үргэлжилж, тоглолтын эцсийн мөчид үр дүнд нь шийдэгдлээ. Тоглолтын үндсэн цаг дуусахаас 0,5 секундын өмнө Жереми Линь 3 онооны шидэлтийг амжилттай гүйцэтгэснээр Никс өрсөлдөгчөө 90:87 харьцаатай хожиж гайхамшигт ялалтын цувралаа үргэлжлүүлэх боломжтой боллоо. 2012.02.15

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж