Android дээрх шилдэг 10 програм

Хуучирсан мэдээ: 2011.06.28-нд нийтлэгдсэн

Android дээрх шилдэг 10 програм

O’Reilly хэвлэлийн газраас Android хэрэглэгчдэд зориулан Шилдэг програмын жагсаалттай ном гаргажээ. Хэвлэмэл хувилбар нь $19,99, цахим ном хувилбар нь $15.99 үнэтэйгээр гаргажээ. Энэ номонд багтсан програмуудаас хамгийн хэрэгтэй гэсэн арван програмыг жагсаалтыг үзнэ үү.

Мe Tracks

Биеийн тамираар хичээллэн гүйдэг хүмүүст зориулсан энэхүү програмын тусламжтайгаар та өөрийн гүйсэн зай, хугацаа, өндөр, хурд зэрэг олон мэдээллийг гүйц байхдаа эсвэл дугуйгаар явж байхдаа ч үзэх боломжтой. Үүний тулд тусгайлан GPS-гүйгээр зөвхөн GPS идэвхжүүлсэн Аndroid гар утас байхад л болох ажээ. Google Docs, Google Maps-тай ажилладаг учраас та мэдээллээ хадгалж аваад дараа нь үзэх эсвэл найзууддаа үзүүлж болно.


Seesmic – Twitter програм

Seesmic-н desktop эсвэл вэб хувилбарыг хэрэглэж үзсэн бол танд заавал таалагдана. Цэвэрхэн, хэрэглэхэд хялбар бөгөөд олон төрлийн боломжуудтай. Bit.ly хэрэглэгчээ ашиглан вэб холбоосыг богинохон болгоод жиргээ болгох боломжтой. Шинээр ирсэн жиргээнүүд, бусад мэдээллийн талаар танд янз бүрээр сануулж болно.

Google Voice

Google voice ашигласнаар таны утасын дуудлага орж ирэх ба дуут шуудангийн хайрцгаа онлайн хадгалж тэдгээрийг шууд текст болгон хувиргах боломжтой. Дуут шуудан байхад дундаас нь шууд сонсох, яриагаа бичиж авах, улс хоорондын яриаг хямдаар хийх, байнгын ярьдаг хүндээ зориулсан тусгай дуудлагын дуу сонгох, хүсээгүй хүнээ хаах зэрэг олон сайхан боломжуудтай.

K9 Email

K-9 Майл нь үнэгүй и-мэйлийн програм бөгөөд IMAP, POP, WebDav, Exchange серверүүдтэй холбон и-мэйлээ ашиглах програм юм. И-мэйлээ хэдийд шалгах, харуулах и-мэйлийн тоог тохируулж болно. Мэдээж зөвхөн компьютер дээрээ и-мэйлээ шалгах бус аялан явахдаа гар утсан дээрээ шалгах боломжийг ойлгож байгаа юм.

Shazam

Та ид  шидэнд итгэдэг үү? Shazam-ийг хэрэглэж үзээд та бараг л ид шидэнд итгэнэ дээ. Та сонсож байгаа дууныхаа нэр, дуучныг мэдэхгүй байгаа бол Shazam-г нээгээд хэдхэн секунд сонсгоод тэгээр интернетээр дамжуулан таны сонсож байгаа дууг таниад гаргаад ирнэ. Дууны заавал үгтэй хэсэг гэлтгүй жаахан аяыг нь сонсоод л гаргаад ирэх болно.

Evernote

Evernote дээр гар утсан дээрээ тэмдэглэсэн зүйлсээ та өөрийн компьютераасаа ч үзэж болно. Текст, зураг, дуу, файл байдлаар тэмдэглэл хийж болно. GPS ашиглан та яг тэр газар явж байхдаа бичсэн тэмдэглэлүүдээ олдог боломж үнэхээр гайхалтай.

Nesoid

Хуучны 8 битийн NES тоглоомоор санагдвал үүнийг ашиглаарай. Интернетээс үнэгүй татаж болох олон NES байдаг бөгөөд бидний тоглох дуртай байсан Battle City, Super Mario, Bomberman зэрэг олон тоглоомыг та энэ програмыг ашиглан тоглож болно. Гар утаснаасаа шууд интернетээр хайлт хийн татаад тоглох боломжтой.

Aldiko

Android утсан дээрээ ном уншмаар байвал энэ яг тохирсон програм. Ном уншихад яг тохирсон хэлбэр,  фонт, өнгөөр танд харуулах болно. ePub файл ашиглан цахим номыг оруулдаг бөгөөд Aldiko-гийн номын сангаас болон бусад ePub форматаар гаргадаг газруудаас авч уншиж болно.

Kayak

Kayak.com бол аялалын томоохон вэбсайтуудын нэг бөгөөд та өөрийн нислэг, зочид буудал, машин түрээс болон бусад аялалын хэрэгцээт зүйлсээ захиалах боломжтой. Kayak нь олон газраас мэдээлэл авдаг учраас та сонголтуудаа харьцуулан үзээд захиалгаа хийж болно.

Эх сурвалж: www.n20.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж