Мишель Йо Бирмийн хар бүртгэлд оржээ

Хуучирсан мэдээ: 2011.06.28-нд нийтлэгдсэн

Мишель Йо Бирмийн хар бүртгэлд оржээ

Малайз гаралтай кино жүжигчин Мишель Йог Бирм улсад нэвтрэхийг
хоригложээ.  Мишель Йо Бирмийн ардчилагдын нэг Аунг Сан Суугийн дүрийг
кино дэлгэцнээ бүтээсэн юм. Жүжигчнийг өнгөрсөн мягмар гаригт тус улсын
онгоцны буудалд саатуулж, Бирмийн хилээр нэвтрүүлээгүй гэнэ.

 Гаалийн
нэгэн ажилтан жүжигчний нэр  хар бүртгэлд орсон тул Бирмэд дахин
нэвтрэх эрхгүй гэж тайлбарласан байна. Тэрбээр өнгөрсөн арванхоёрдугаар
сард Бирмэд очиж, Нобелийн энх тайвны шагналт, ардчилалын төлөө тэмцэгч
Аунг Сан Суутай уулзаж байжээ.

Тэмцэгчийн амьдралын тухай
өгүүлэх нэрт найруулагч Люк Бессоны бүтээл “Хатагтай” хэмээх кино энэ
жилийн сүүлээр дэлхийн кино театруудаар гарч эхлэх юм байна. Мишель Йо
нэрт тагнуул Жеймс Бондын цуврал “Маргааш хэрхэвч үхэхгүй” кинонд
жүжигчин Пиерс Броснаны хамт тоглож байсан юм. 

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж