Шайбтай хоккейн дэлхийн хамгийн хүчирхэг лиг NHL-ийн “Бүх оддын тоглолт” өчигдөр /01.30/ Канадын нийслэл Оттавад боллоо. 59 дэх удаагаа болсон тоглолт 19 мянган хүний суудалтай “Scotiabank Place” ордонд болж, тоглогчид “Оттава Сенатерз”-ийн ахлагч Даниэль Альфредссон, өнгөрсөн жилийн Стэнлийн цомын эзэн “Бостон Брюинз”-ийн капитан Здено Харагийн багт хуваагдан өрсөлдсөн юм. Хараагийн баг, Альфредссоны багийг 12:9 (3:3, 3:3, 6:3)-оо буулган авлаа.