Львовт оюутан сургах боломжтой

Хуучирсан мэдээ: 2011.06.28-нд нийтлэгдсэн

Львовт оюутан сургах боломжтой

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Украин Улсад хийж буй Төрийн айлчлал Львов хотод үргэлжилж байна. Өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Львов мужийн захирагч Михаил Цымбалюк бараалхлаа. Монгол Украин хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосон тухай протоколд 1992 онд  гарын үсэг зурсан бөгөөд хоёр орны харилцаа “ түншлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх” хүрээнд  хөгжиж байна.

Манай улсаас Украинд 200 гаруй иргэд сурч амьдарч байгаагийн 70 гаруй нь оюутнууд юм. Львовт монголын олон зуун сэхээтэн суралцаж төгссөн бөгөөд, боловсролын салбарын энэхүү өргөн харилцааг сэргээж, Львовын Үндэсний их сургуульд болон бусад нэр хүндтэй сургуулиудад сурах оюутны тоог нэмэх боломж байгаа талаар хоёр тал ярилцлаа. Худалдаа эдийн засгийн харилцааг хөгжүүлэх сонирхол украины, тэр дундаа Львов мужийн засгийн газарт бий гэдгийг ноён М.Цымбалюк хэлэв. Ялангуяа уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах бүхий л боломжийг хөрөнгө оруулагчид эрж хайж байна гэлээ. Львов бол урлаг соёлын төв болсон хот юм. Тус хотын Дуурь, бүжгийн үндэсний театр нь Европт алдартай урлагийн төв бөгөөд, уран бүтээлчдийн бие даасан тоглолтыг зохион байгуулах зэргээр хамтран ажиллах боломжтой талаар санал солилцов.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж