Випашяна бясалгалын тухай

Хуучирсан мэдээ: 2010.04.19-нд нийтлэгдсэн

Випашяна бясалгалын тухай

Ямар нэг шашин
шүтлэг, хүйс, насны хязгаар энэ бясалгалд байхгүй.  Хүн
бүр хийж болно. Анхлан сууж байгаа хүнд 10 хоногийн бясалгал орно. Энэ
хугацаанд төв дээр байрлаад, хоорондоо ярихгүй, телевиз үзэх, ном сонин
уншихгүй, утсаар ярихгүй. Гадаад ертөнцөөс таслаг¬дана гэсэн үг
  Бясалгал хийж эхлэхэд амьт¬ны амь хөнөөхгүй, хулгай хийхгүй, худал 
хэлэхгүй, хурьцал үйлдэхгүй, архи, тамхи зэрэг хортонг хэрэглэхгүй байх
гэсэн таван сахил өгнө. Эхний гурав хоногт анхаарлаа төвлөрүүлэх дасгал
заадаг. Бид дотоод руугаа биш гадаад тал руу гаа анхаарч сурсан байдаг
болохоор үүнд суралцах тийм амар биш. Бэрхшээлтэй. Гэхдээ гурван өдрийн
дотор анхаарал төвлөрч сурдаг. Ингэснээр сэтгэлийн өнгөн хэсэгт байгаа
стрессийн давхарга арилж эхэлдэг. Дөрөв дэх өдрөөс эхлээд арав дах өдөр
хүртэл сэтгэлийн гүнд байгаа стрессийн давхаргуудыг хэрхэн арилгах вэ
гэдгийг заадаг. Энэ хугацаанд хүн асар их муу юмнаас салдаг. Хүн илт
өөрчлөгддөг. Сэтгэл нь, бие нь хөнгөрдөг. Биенд байгаа муу зүйлийг мэс
заслаар авч хаядаг шиг энэ бол сэтгэлд нь хийж байгаа мэс засал юм.
Арав хоногийн дараа инээдээ барьж ядсан, гялалзсан хүмүүс гарч ирдэг.
Гоё боллоо гэдгээ илэрхийлэх үгээ олж чаддаггүй. Амьдралдаа амсаж
үзээгүй амгаланг эдэлсэн байдаг. Дэлхийн хамгийн сайхан амралтанд,
тухайл¬бал Хавайн аралд гурван сар амарснаас илүү сайхан болдог. Арав
хоногт шүү дээ. Өөрөө өөрийгөө цэвэрлэж байгаа дорно дахины бясалгалын
оргил нь Випашяна бясалгал юм.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж