“Оролмаа эх” жүжгийн дахин тоглоно

Хуучирсан мэдээ: 2011.06.28-нд нийтлэгдсэн

“Оролмаа эх” жүжгийн дахин тоглоно

Монголын орчин үеийн театрын урлагийг үндэслэгчийн нэг Төрийн хошой шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Намдагийн мэндэлсний 100 жилийн ойн хүрээнд Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид урлагийг дэмжигч “Төгөлдөр” сантай хамтран “Оролмаа эх” жүжгийг 30 жилийн дараа тайзнаа амилуулсан. Тус жүжгийг зургадугаар сарын 26-ныг хүртэл тоглосон бөгөөд үзэгчдийн хүсэлтээр дахин тоглохоор болсон гэнэ. Удахгүй болох баяр наадмыг тохиолдуулан Улсын драмын театрынхан ирэх долдугаар сарын 8-10-нд оройн 20.00 цагаас “Оролмаа эх” жүжгийг тоглох юм байна. “Оролмаа эх” жүжгийн гол дүрд Оролмаа эхэд Гавьяат жүжигчин С.Сарантуяа, Найданжавд Соёлын тэргүүний ажилтан Б.Отгонбат, Сангадоржид Соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ, Дуламсүрэнд Гавьяат жүжигчин Г.Урнаа нар тоглох юм. 

М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж