Жонни Депп рок дуу дуулжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.28-нд нийтлэгдсэн

Жонни Депп рок дуу дуулжээ

Ахмад Жэк Спарроу буюу жүжигчин Жонни Депп саяхан Лондоны “100 клуб”-т рок дуу дуулж үзүүлсэн гэнэ. Рок дуучин Элис Күүпер жүжигчнийг үзэгчдийн танхимд сууж байхыг нь олж хараад тайзан дээр урьсан ажээ. Жонни Депп рок дуучинтай хамт түүний хит дуунуудаас “I"m Eighteen and School"s Out”-ыг дуулсан гэнэ. 75 минут үргэлжилсэн уг концертын дараа рок дуучин Жонни Деппийг  блюз мастер гэж магтсан гэнэ. Харин үзэгчдийн дунд “X Factor” шоуны оролцогч Кэти Вейсл байсан гэнэ. Жонни Деппийн хувьд  тайзан дээр гарч дуулсан нь анхных биш ажээ. Тэрбээр 1993-2004 оны хооронд LA club The Viper Room хэмээх алдартай клубын эзэн байсан юм.  Жүжигчин Жонни Депп одоогоор Тим Бартоны нэгэн шинэ кинонд Хелена Бонхэм, Мишель Пайфер нартай хамтран тоглож байгаа  ажээ. 


Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж