Кэндайс Паркэр бэртжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.28-нд нийтлэгдсэн

Кэндайс Паркэр бэртжээ

WNBA ийн улирал эхлээд гуравхан долоо өнгөрчээ. Гэвч эхнээсээ л шилдгүүд бэртэлд өртөж эхэлжээ. Тэдний нэг нь ЛА Спарск багийн Кэндайс Паркэр болж байна. Спаркс багийн төв болон хүчний довтлогч 2008 оны улирлын үнэцэнэтэй тоглогч Кэндайс Паркэр өвдгөндөө авсан гэмтлийн улмаас зургаан долоон хоногийн хугацаанд талбайд гарахгүй болжээ. Өнгөрсөн улиралд бэртэл авч ердөө 10 тоглолтонд оролцсон тэрээр сар хагасын хугацаанд багийнхандаа тус хүргэж чадахгүй боллоо. Даваа гарагт Паркэр рентген туяанд харуулсанаар бэртэл хүнд болох нь тодорхойлогдсон. Энэ улиралд 17,7 оноо 9,9 самбараас бөмбөг авалтыг долоон тоглолтонд дунджилсан Паркэр Нью Йорк Либерти багтай хийсэн тоглолтын гуравдугаар үед самбараас бөмбөг авах үедээ тоглогчтой мөргөлдөж, өвдгөө гэмтээсэн. Улмаар тоглолтонд дахин эргэж ирээгүй юм. Эсрэг багийн талбайд хожил аваагүй байгаа Спаркс дараагийн таван тоглолтоо зочин баг гэсэн статустайгаар хийнэ. Эдгээр бүх тоглолтуудад түүхэн амжилтын эзэн Кэйдайс Паркэр байхгүй байхнэ. 2008 оны драфтын номер нэг тоглогч маань коллежид байхдаа л хэдийнээ од тоглогчийн хэмжээнд нэрлэгдэж байсан, үүнийгээ ч батлан харуулж орж ирсэн жилдээ шилдэг рүүкий тоглогч, улирлын хамгийн үнэцэнэтэй тоглогчийн шагналыг зэрэг хүртэж өвөрмөц амжилтын эзэн болж байсан төдийгүй 1996 оноос эхлэлтэй тус лигт цагариган дээрээс довтолсон хоёрдахь тамирчин нь болж байсан билээ. Гэвч ийнхүү сүүлчийн хоёр улирал дараалан хүнд гэмтлийг авч байна.

                                            Score studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж