Хэй, Кличко нар хэвлэлийн хурал хийв

Хуучирсан мэдээ: 2011.06.28-нд нийтлэгдсэн

Хэй, Кличко нар хэвлэлийн хурал хийв

Хүнд жингийн дэлхийн аварга Владимир Кличко болон Давид Хэй нар долдугаар сарын 2-нд Хамбург хотноо аваргын бүсний төлөөх тулаан хийнэ. Тулааны өмнөх хэвлэлийн хурал өчигдөр болжээ. Германы Хамбург хотноо бямба гарагт хоёр эрхмийн тулаан болно. Тулаанаас таван хоногийн өмнө болж байгаа энэ хэвлэийн хуралд Их Британы боксчин Хэй 45 минут хоцорч ирсэн. Тэрээр том роботыг эвгүй байдалд оруулна гэдэгтээ итгэлтэй байгаа аж.  

– Давид Хэй /WBA хүнд жингийн аварга/

– Би энд үнэхээр гайхалтай формтой байна. Тиймээс үргэлж амласаар ирсэн зүйлээ хийхэд бэлэн. Владимирын дагсалжуулагч Эммануэл Стьювард түүнийг сайн байгаа гэж хэлсэн. Тэр миний өмнөх тулаануудын бичлэгийг үзэж сэтгэл зүйгээ бэлдэж байгаа. Би үнэхээр баяртай байна, учир нь би огт өөр маягийн тоглолт үзүүлэх болно. Тиймээс энэ том роботыг эвгүй байдалд орохыг харах хөгжилтэй байх болно.

Гэвч Украйн залуу хэвлэлийн хурлыг илүү сүр дуулиантай болгохыг хүсчээ.

-Владимир Кличко    /WBO, IBO, IBF хүнд жингийн аварга/

Жорж Формэн, Жөү Фрэйзэр, Ларри Холмэс, Майк Тайсон, Лэннокс Льюс тэд бүгд энэ гарыг атгасан юм шүү. Далай Лам, бас өөр хэн байлаа бодъё. Стивэн Спилбэрг, Жэймс Камэрон тэд гарыг минь үүрд атгахыг хүсэх байх. Харин чи энэ шидэт гарыг атгахыг хүсэхгүй байна гэж үү, болно ш дээ.

Украйн боксчин өөрийгөө Доктор Кличко гэжээ. Тэрээр Хэйг ирээдүйд нь хэрэгтэй зөв замд оруулах болно. Тэр цагаас эхлэн Хэй илүү сайн залуу, хүмүүжилтэй нэгэн болох болно гэсэн юм. Владимирын ах Виталий ч мөн энэ хуралд ирсэн байлаа. Тэрээр Хэйг эвгүй байдалд оруулахыг оролдож байсан.

-Виталий Кличко /WBC хүнд жингийн аварга/

Тулааны дараах хэвлэлийн хуралд ирнэ гэдгээ энэ олон сэтгүүлчдийн өмнө надад амлаач. Бас тулааны дараа ямар нэг өршөөл байхгүй. Бүгд л тулааны дараа чамайг юу гэж хэлэхийг сонсохыг хүсч байгаа.
 

                                            Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж