“Атарчин 2011” тэмцээн боллоо

Хуучирсан мэдээ: 2011.06.28-нд нийтлэгдсэн

“Атарчин 2011” тэмцээн боллоо

Төв аймгийн Заамар суманд зургадугаар сарын 18, 19-нд “Атарчин 2011” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Уг тэмцээн нь анх 1983 онд тариаланч сангийн аж ахуйнуудын дунд зохиогдож 1990-ээд оны үед  хэсэг завсардсан боловч 2002 оноос эхлэн Н.Энхболд гишүүний дэмжлэгтэйгээр нэрэмжит болгон дахин сэргээгдэн энэ жил ес дэх жилдээ Заамар суманд боллоо. Уг тэмцээн нь бөх, шагайн харваа, шатар, теннис, волейбол зэрэг таван төрлөөр нийт 16 сумын 300 гаруй тамирчид хүч чадлаа сорилоо.

Тэмцээнд ширээний теннисний төрлөөр тэргүүн байрыг эрэгтэйчүүдээс Угтаал сумын М.Мухлай, эмэгтэйчүүдээс Архуст сумын Б.Баяржаргал нар эзэллээ. Шатрын төрөлд тэргүүн байрыг эрэгтэйчүүдээс Баянчандмань сумын Г.Дашдондог эмэгтэйчүүдээс Сүмбэр сумын Ц.Сайханчимэг эзэлсэн бол шагайн харвааны төрөлд Ж.Рэнцэндорж ахлагчтай Зуунмод сумын баг тамирчид тэргүүн байранд орлоо. Мөн үндэсний бөхийн тэмцээнд Сүмбэр сумын Г.Ганжад тэргүүлж, Волейболын эрэгтэй, эмэгтэй төрөлд Зуунмод сумын баг тамирчид тэргүүлж багын нийт дүнгээр Зуунмод сум тэргүүлж, удаах байруудад  Цээл, Жаргалант сумдууд орлоо.

Цаашид энэхүү тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаас гадна ирэх жил Төв аймгийн төв Зуунмод хотод зохион байгуулахаар болж, энэхүү тэмцээнд түрүүлсэн баг тамирчдыг Хятад улсын үзэсгэлэнт газраар долоо хоног  аялуулах эрхийн бичгээр шагнан урамшууллаа.

Г.Хишигсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж