Тэмцээнд ширээний теннисний төрлөөр тэргүүн байрыг эрэгтэйчүүдээс Угтаал сумын М.Мухлай, эмэгтэйчүүдээс Архуст сумын Б.Баяржаргал нар эзэллээ. Шатрын төрөлд тэргүүн байрыг эрэгтэйчүүдээс Баянчандмань сумын Г.Дашдондог эмэгтэйчүүдээс Сүмбэр сумын Ц.Сайханчимэг эзэлсэн бол шагайн харвааны төрөлд Ж.Рэнцэндорж ахлагчтай Зуунмод сумын баг тамирчид тэргүүн байранд орлоо. Мөн үндэсний бөхийн тэмцээнд Сүмбэр сумын Г.Ганжад тэргүүлж, Волейболын эрэгтэй, эмэгтэй төрөлд Зуунмод сумын баг тамирчид тэргүүлж багын нийт дүнгээр Зуунмод сум тэргүүлж, удаах байруудад Цээл, Жаргалант сумдууд орлоо.
Цаашид энэхүү тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаас гадна ирэх жил Төв аймгийн төв Зуунмод хотод зохион байгуулахаар болж, энэхүү тэмцээнд түрүүлсэн баг тамирчдыг Хятад улсын үзэсгэлэнт газраар долоо хоног аялуулах эрхийн бичгээр шагнан урамшууллаа.