
Уг нь иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг зөвшөөрч буй хууль ёсны шийдвэр мэт боловч ийм алхмыг улстөрчдийн оролцоогүйгээр шийдвэрлэнэ гэдэгт хэн ч итгэхгүй байна. Одоохондоо улс төрд олонх байгаа МАН-ыг сандаргах айдсын бүх хүчин зүйлийг амь оруулж, МАХН ба Н.Энхбаярыг шатрын өрөг дээр гаргаж тавих эрх мэдэл энэ улсын Ерөнхийлөгчид л байгаа гэх. Яагаад гэвэл шүүх засаглал, Дээд шүүх Ерөнхийлөгчийн эрх мэдэл дор байдаг. Энэ утгаар МАХН-ын нэрийг Н.Энхбаярт өгсөн явдал Ц.Элбэгдоржийн барьж буй сюрприз бололтой.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.