Аэродинамик машин шатахууныг 50 хувь хэмнэнэ

Хуучирсан мэдээ: 2011.06.28-нд нийтлэгдсэн

Аэродинамик машин шатахууныг 50 хувь хэмнэнэ

Америкийн нэгэн зохион бүтээгч ямар ч шинэ техник технологи ашиглалгүйгээр автомашины их биеийн загварт багахан өөрчлөлт оруулснаар шатахууныг 50 хувь хэмнэх боломжтой болгожээ. Шатахуун хомсдож, үнэ нь өсөж буй энэ үед Жерими Синглейн зохиосон загвар үнэхээр ач холбогдолтой болж чадсан талаар гаднын сайтуудад мэдээлжээ.

“SuperTrack” хэмээн нэрлэсэн уг загвараар өөр ямар ч төрлийн автомашины их биеийг өөрчлөх боломжтой бөгөөд тухайн машины шатахуун зарцуулалт мөн л 50 хувиар багасах аж. Гэвч энэ нь хангалттай тоо биш хэмээн тэрбээр үзжээ. Ж.Синглей “FutureTruck” хэмээх төсөл дээр ажиллаж эхэлсэн гэнэ.

Энэ төслөөрөө бүтээх түүний загвар нь автомашины ялгаруулдаг хорт хийг 63 хувиар бууруулж, шатахууныг 50-иас илүү хувиар хэмнэх боломжийг олгоно хэмээн тэрбээр хэлжээ.

Б.ДУЛАМ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж