Энэ үед НҮБ-ын зүгээс Ираны пуужин, цөмийн түлшний технологид хориг тогтоож, АНУ-ын зүгээс тус улсыг цөмийн зэвсэг боловсруулж байна гэж зэмлэж байгаа билээ. Харин Иран цөмийн технологио энхийн зорилгоор ашиглана хэмээн мэдэгдсээр байгаа ч, Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагаас Теграныг энхийн зорилгоор цөмийн хөтөлбөр боловсруулж байгаад эргэлзэж байгаа юм.
АНУ болон ЗХУ хүйтэн дайны эрин үед холын зайны пуужингууддаа зориулж 1,400 орчим агуулах байгууламжийг барьж байгуулсан байдаг бол Иран энэ удаа барьж байгуулсан байгууламжуудаа дотоодын хэрэгцээнд зориулсан гэж батлан мэдэгдэж байна. Иран улс одоогийн байдлаар 1,300 км-ийн зайд байг устгах чадвартай пуужин бүтээгээд байгаа нь Ойрх Дорнод болон Европын зүүн өмнөд хэсгийг бүрэн хамрах бололцоотой гэж Барууны ажиглагчид үзэж байгаа юм. Иран улс 2009 онд анхныхаа хиймэл дагуулыг хөөргөсөн.