“Бодлын хулгайч” киноны уран бүтээлчид

Хуучирсан мэдээ: 2011.11.11-нд нийтлэгдсэн

“Бодлын хулгайч” киноны уран бүтээлчид

Бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Бодлын хулгайч” киногоор нийслэлчүүд амьсгалж байна. Энэхүү киноны гол дүрд тоглосон жүжигчин Б.Амарсайхан, киноны гол баатар болох Гантулгын найзын дүрд тоглосон жүжигчин Ж.Баясгалан, ерөнхий зураглаач Д.Ангараг тэргүүтэй хүмүүс Дархан-Уул аймагт өнгөрсөн долоо хоногт болсон киноныхоо нээлтэд оролцлоо. Тэд Зүүнхараа дахь 413 дугаар хорих анги, Дарьт дахь чанга дэглэмтэй хорих ангийнханд киногоо үзүүлжээ. Учир нь киноны зураг авалтын зарим хэсгийг Дарьтад авч, 300 хоригдол зураг авалтад оролцсон. “Мэргэн” бизнес групп ивээн тэтгэж, “Wisdom” кино продакшны захирал А.Уянга ерөнхий продюссерээр нь ажилласан энэхүү дэлгэцийн бүтээл жирийн үзэгчдийн таашаалд нийцэж, кино шүүмжлэгчид, урлаг судлаачдын анхаарлыг ихээхэн татаж байгаа билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж