Газар хөдлөлтөд 75,000 хүн нэрвэгджээ

Хуучирсан мэдээ: 2011.10.25-нд нийтлэгдсэн

Газар хөдлөлтөд 75,000 хүн нэрвэгджээ

Туркийн Засгийн газраас ням гаригт Ван мужид болсон хүчтэй газар
хөдлөлтөд өртсөн хүмүүст эмнэлгийн болон хүн хүчний нэмэлт тусламж
хэрэгтэй байгаа талаар мэдэгджээ. 7.2 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн
гамшигт нэрвэгдсэн Ван мужийн Эркис хот болон зэргэлдээх суурингийн
хүмүүст одоогийн байдлаар 12 мянган майхан илгээгээд байна.  Газар
хөдөлж, байшин барилга нурснаас 279 хүн амиа алдаж, 1300 гаруй хүн
гэмтэж бэртсэн талаар шинжээчид мэдээлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж