Залуусыг хайрын дуугаараа уяраадаг “Мотив” хамтлагийн залуус хоёр дахь бие даасан тоглолтоо ирэх ирэх сард хийнэ. Тэд шинэ цомогтоо багтсан “Чи минь ганцхан” хэмээх шинэ дууныхаа клипийг үзэгчдэд хүргээд байна. Клипийг “2B” студийн уран бүтээлчид хийжээ.