Суугчидтай Ардчилсан намын удирдлага уулзжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.19-нд нийтлэгдсэн

Суугчидтай Ардчилсан намын удирдлага уулзжээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын хэсэг гишүүн ҮЗХ-ны хурлаар баталсан ротацийн сонгуулийн дүнг эсэргүүцэн өнөө өглөөнөөс намынхаа төв байранд суулт зарлаад байна. Харин тэдэнтэй сая Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбат, нийслэлийн Ардчилсан намын дарга С.Эрдэнэ нар уулзсан байна. Суугчид УИХ-ын гишүүн асан Б.Батбаатар нарыг хууль бусаар ҮЗХ-ны гишүүн болголоо хэмээн эсэргүүцэл илэрхийлсэн байна.

Харин Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ нар “Аливаа улс төрийн маргааныг шүүх шийдэхгүй. Маргаантай асуудлыг намын Дотоод хяналтын хороо шийднэ. Тус хорооны шийд гараагүй байхад Н.Алтанхуяг ч, С.Эрдэнэ ч, Б.Эрдэнэбат ч хариу өгөх боломжгүй. Тиймд  Дотоод хяналтын хороонд ханд. Тэндээс шийдвэр гарсны дараа зохих арга хэмжээ авч хариу өгнө” гэжээ.
Гэвч гишүүд суултаа үргэлжлүүлнэ гэсэн байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж