Сүхбаатарын талбайн дараа орох WiFi орчин Увс аймагт байрлах Монгол улсын Маршал, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын талбайд бий боллоо. Тус аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн зорилтод тусгагдсан “Цахим Увс” хөтөлбөр хэрэгжиж байна. Улаангом хотын хүн ам төвлөрсөн 10 цэг болох аймгийн ЗДТГ, Хөдөлмөрийн дээд сургууль, Нэгдсэн эмнэлэг, 64 айлын хоёр орон сууц, Увс-Эрдэм ахлах сургууль, Улаангом коллеж, төрийн албан хаагчийн 16, 24 айлын орон сууц, Улаангом сумын ЗДТГ гэх мэт байгууллагууд дээр WiFi орчинг үүсгэдэг антен суурилууллаа. Энэхүү антен нь 75 метрийн радиуст WiFi орчинг үүсгэдэг бөгөөд Мобиком компанийн охин компани болох Мобинет ХХК тус үйлчилгээг увсчуудад үзүүлж байна.
Б.Батбаяр