Шохойн таван үйлдвэрийг хаах хүсэлт хүргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.28-нд нийтлэгдсэн

Шохойн таван үйлдвэрийг хаах хүсэлт хүргүүлжээ

Дархан-Уул аймагт агаарыг бохирдуулж байгаа 21 мянга гаруй эх үүсвэр байна. Тэдгээрээс 12 мянга орчим нь суурин эх үүсвэр байгааг судалгаагаар гаргажээ. Тухайлбал, өвлийн цагт гэр хорооллын утаа агаар бохирдуулагчийн тэргүүн эгнээнд жагсдаг бол бусад цагт үйлдвэрийн томоохон зуухууд агаар бохирдуулдаг байна. Үйлдвэрийн зуухнаас гадна шохойн үйлдвэрүүд сүүлийн үед агаарыг ихээр бохирдуулах болсон юм. Мэргэжлийн хяналтын газраас агаарын бохирдлын талаар болон үйлдвэр, уурхайнуудад төлөвлөгөөт шалгалт хийжээ. Шалгалтын дүнд шохойн таван үйлдвэрийг хаах хүсэлтээ БОАЖЯ-нд хүргүүлсэн байна. Мөн шалгалтаар Дарханы дулааны цахилгаан станцаас бусад үйлдвэрүүд агаар бохирдуулагч эх үүсвэртээ дотоодын хяналт тавьдаггүй зөрчил илэрчээ. Нэгдсэн эмнэлгийн шатаах зуух шүүлтүүргүй, эмнэлгийн хашаан дотроо амаржих тасгаас 50-100 метр зайд байрладаг зэрэг зөрчил дутагдалтай байжээ. Түүнчлэн агаарыг бохирдуулах гол эх үүсвэр нь үйл  ажиллагааны онцлогоос хамааран үйлдвэрийн талбай орчим нүүрсний жижиг нунтаг болон хүнд техник, автомашины хөдөлгөөнөөс үүсч болох тоосжилт болж байна. Иргэдийн зүгээс агаарын бохирдолтой орон нутгийн удирдлагын түвшинд тэмцэх хэрэгтэй талаар санал шүүмжлэл их гаргадаг. Тэгвэл эхнээсээ утаатай тэмцэх ажил хийгдэж эхлэхээр болж байна. Цаашид ч аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан комисс агаарын бохирдолтой бодитой тэмцэнэ гэлээ.

М.Дэлгэржаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж