АНУ-ын Чикагогийн найрал хөгжим ирэх дөрөвдүгээр сард ОХУ болон Италид аялан тоглолт хийнэ. Харин найрал хөгжмийн удирдаачаар дэлхийн шилдэг удирдаачдын нэг, итали эрхэм Риккардо Мюти явах юм. Орост болох тоглолтууд нь Америкийн соёлын өдрүүдийн хөтөлбөрт багтах бөгөөд хоёр орны Ерөнхийлөгчдийн хэлэлцээрийн дагуу болох уг арга хэмжээнд балет, жааз, драм зэрэг маш олон төрлийн уран бүтээлчид оролцох гэнэ.
1990 оноос хойш анх удаа Америкийн найрал хөгжим Москвад айлчилж байгаа энэ. Ирэх дөрөвдүгээр сард Абу Даби хотноо тоглох байсан тоглолтоо цуцалснаа тус найрал хөгжим мэдэгдлээ.