УИХ-ын гишүүн М.Энхболд Төв аймагт ажиллаа

Хуучирсан мэдээ: 2010.03.01-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн М.Энхболд Төв аймагт ажиллаа

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд өнгөрсөн амралтын өдрүүдэд Төв аймгийн Зуунмод хотноо ажиллав.
Түүний тэргүүлдэг “Эх нутгийн иргэд” төрийн бус байгууллага хүүхдүүдэд зориулж Зуунмод хотноо 40 компьютер бүхий интернет мэдээллийн төв байгуулсныг УИХ-ын гишүүн, Шадар сайд хүлээлгэн өгч сургуулийн сурагчдад биеийн тамирын хувцас өгсөн байна.
Мөн Зуунмод хотод 800 боодол өвс, 8 тонн хүчит тэжээл хүлээлгэн өгсөн бөгөөд энэ нь баг бүрт 200 боодол өвс, 2 тонн хүчит тэжээл ноогдож байна гэсэн үг юм.
УИХ-ын гишүүн, Шадар сайд М.Энхболд тус аймгийн Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Хүүхдийн байгууллагын ажилтнуудтай уулзаж иж бүрэн компьютер бэлэглэсэн байна.
Мөн өдөр тус аймгийн иргэдтэй уулзан УИХ, Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, 2010 онд хийхээр төлөвлөсөн ажлын талаар мэдээлж, тэдний сонирхсон асуултад хариулсан байна.

Л.ХАЛИУ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж